Sunday, November 22, 2015

"Зургийн давхрага үүсгэх" ээлжит хичээлийн хөтөлбөр

Ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Зургийн давхарга
Заах анги: 7-р анги
Хугацаа: 40 минут
Зорилго: Давхарга ашиглан зураг зохиомжлох чадвартай болох
Зорилт:
-          Давхрага гэж юу вэ? талаар сурагчдад танин мэдүүлэх
-          Paint.net програмын Layer цэсний командуудыг тайлбарлах
-          Сурагчдаар давхрага үүсгүүлэх чадвартай болгох
Арга аргын хослолууд:
·         Харилцан ярилцах
·         Үзүүлэн таниулах
Хэрэглэгдэхүүн:
-          Компьютер
-          Самбар
-          Шохой
-          Слайд1.1-1.6
-          Проектор
-          ТӨМ
-          Цахим сургалтын хэрэглэгдэхүүн (аудио болон видео)
Хичээллийн агуулга:
Paint.net программ, давхрага, нуугдсан давхрага, давхрага устгах, давхрага үүсгэх, нэгтгэх
Хичээлийн бүтэц
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
v  Анхаарах зүйл
*       Үнэлгээ
-        Багшийн санал
Зохион байгуулалт
/2 мин/
Суралцагчидтай мэндэлнэ
 Ангийн даргаас ирц авна.
Самбарт он, сар , өдөр, хичээлийн сэдвээ бичнэ.
Суралцагчид багштай мэндэлнэ.
Ангийн дарга ирцээ өгнө.
Суралцагчид дэвтэртээ он сар өдрөө бичнэ.
v  Багш бүх компьютерийг хичээлд бэлдсэн байх
Сэдэл төрүүлэх
/2 мин/

Сурагчдыг хичээлд анхаарлыг нь татахын үүднээс Paint.net програмыг яаж татах тухай бичлэг үзүүлнэ.
Сурагчид багштай хамт багшийн бэлтгэж ирсэн тоглоомыг тоглоно.
v  Багш сурагчдаар тоглуулах тоглоомоо бэлтгэж ирэх
Шинэ мэдлэг олгох
/10 мин/
Багш сурагчдад слайд 1.1-1.9-г тайлбарласан видеог харуулна. Мөн слайдаа проектор ашиглан харуулж сурагчдад гол гол тодорхойлолтуудыг бичүүлнэ.
Сурагчид слайд 1.1-1.9-г  тайлбарласан видеог  анхааралтай сонсоно.
Мөн багшийн харуулсан слайднаас гол гол тодорхойлолтуудыг дэвтэртээ тэмдэглэн авна.
v  Багш слайд 1.1-1.9-г бэлтгэж ирсэн байна.
v  Багш видео хэрэглэгдэхүүнээ бэлтгэж ирсэн байх
Бататгах
/14 мин/
Багш сурагчид  сурах бичгийн 38-42 хуудсанд байгаа Далсгал1-3-г хийлгүүлнэ..
Сурагчид сурах бичиг дээр байгаа дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.
v  Багш номон дээр байгаа дасгалыг яаж хийхийг сурагчдад тайлбарлаж өгөх
Үнэлгээ
/5 мин/
Багш сурагчдад үнэлгээний хуудас тарааж өгч бөглүүлж авна.
Сурагчид багшид даалгавруудаа үзүүлж багшаас стандарт бус үнэлгээгээр үнэлүүлнэ.
v  Сурагчдын ялгаварлалгүй үнэн зөв үнэлэх
Дүгнэлт
/5 мин/
Багш сурагчдад дараах асуултуудыг асууна.
1.      Зургийн давхрага гэж юу вэ?
2.      Paint.net програмд давхрага яаж үүсгэх вэ?
Сурагчид багшийн асуултанд хариулна.
1.      Зургийн давхарга гэдэг нь хэд хэдэн зурагтай зэрэг ажиллаж болох зургуудын дараалал юм.
2.      Paint.net програмд зургийн давхрагыг үүсгэхэд Layer цэсний командуудыг ашиглан үүсгэнэ.

Гэрийн даалгавар
/2 мин/
Өөрийн зургийн цомгийн эвлүүлэг хийж ирнэ үү?
Сурагчид гэрийн даагавраа дэвтэртээ тэмдэглэж авна.




0 comments:

Post a Comment