Sunday, November 29, 2015

Moviemaker программ дээр хийсэн хэрэглэгдэхүүн


Monday, November 23, 2015

Paint.net программ дээр давхрага үүсгэх


Sunday, November 22, 2015

"Зургийн давхрага үүсгэх" ээлжит хичээлийн хөтөлбөр

Ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Зургийн давхарга
Заах анги: 7-р анги
Хугацаа: 40 минут
Зорилго: Давхарга ашиглан зураг зохиомжлох чадвартай болох
Зорилт:
-          Давхрага гэж юу вэ? талаар сурагчдад танин мэдүүлэх
-          Paint.net програмын Layer цэсний командуудыг тайлбарлах
-          Сурагчдаар давхрага үүсгүүлэх чадвартай болгох
Арга аргын хослолууд:
·         Харилцан ярилцах
·         Үзүүлэн таниулах
Хэрэглэгдэхүүн:
-          Компьютер
-          Самбар
-          Шохой
-          Слайд1.1-1.6
-          Проектор
-          ТӨМ
-          Цахим сургалтын хэрэглэгдэхүүн (аудио болон видео)
Хичээллийн агуулга:
Paint.net программ, давхрага, нуугдсан давхрага, давхрага устгах, давхрага үүсгэх, нэгтгэх
Хичээлийн бүтэц
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
v  Анхаарах зүйл
*       Үнэлгээ
-        Багшийн санал
Зохион байгуулалт
/2 мин/
Суралцагчидтай мэндэлнэ
 Ангийн даргаас ирц авна.
Самбарт он, сар , өдөр, хичээлийн сэдвээ бичнэ.
Суралцагчид багштай мэндэлнэ.
Ангийн дарга ирцээ өгнө.
Суралцагчид дэвтэртээ он сар өдрөө бичнэ.
v  Багш бүх компьютерийг хичээлд бэлдсэн байх
Сэдэл төрүүлэх
/2 мин/

Сурагчдыг хичээлд анхаарлыг нь татахын үүднээс Paint.net програмыг яаж татах тухай бичлэг үзүүлнэ.
Сурагчид багштай хамт багшийн бэлтгэж ирсэн тоглоомыг тоглоно.
v  Багш сурагчдаар тоглуулах тоглоомоо бэлтгэж ирэх
Шинэ мэдлэг олгох
/10 мин/
Багш сурагчдад слайд 1.1-1.9-г тайлбарласан видеог харуулна. Мөн слайдаа проектор ашиглан харуулж сурагчдад гол гол тодорхойлолтуудыг бичүүлнэ.
Сурагчид слайд 1.1-1.9-г  тайлбарласан видеог  анхааралтай сонсоно.
Мөн багшийн харуулсан слайднаас гол гол тодорхойлолтуудыг дэвтэртээ тэмдэглэн авна.
v  Багш слайд 1.1-1.9-г бэлтгэж ирсэн байна.
v  Багш видео хэрэглэгдэхүүнээ бэлтгэж ирсэн байх
Бататгах
/14 мин/
Багш сурагчид  сурах бичгийн 38-42 хуудсанд байгаа Далсгал1-3-г хийлгүүлнэ..
Сурагчид сурах бичиг дээр байгаа дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.
v  Багш номон дээр байгаа дасгалыг яаж хийхийг сурагчдад тайлбарлаж өгөх
Үнэлгээ
/5 мин/
Багш сурагчдад үнэлгээний хуудас тарааж өгч бөглүүлж авна.
Сурагчид багшид даалгавруудаа үзүүлж багшаас стандарт бус үнэлгээгээр үнэлүүлнэ.
v  Сурагчдын ялгаварлалгүй үнэн зөв үнэлэх
Дүгнэлт
/5 мин/
Багш сурагчдад дараах асуултуудыг асууна.
1.      Зургийн давхрага гэж юу вэ?
2.      Paint.net програмд давхрага яаж үүсгэх вэ?
Сурагчид багшийн асуултанд хариулна.
1.      Зургийн давхарга гэдэг нь хэд хэдэн зурагтай зэрэг ажиллаж болох зургуудын дараалал юм.
2.      Paint.net програмд зургийн давхрагыг үүсгэхэд Layer цэсний командуудыг ашиглан үүсгэнэ.

Гэрийн даалгавар
/2 мин/
Өөрийн зургийн цомгийн эвлүүлэг хийж ирнэ үү?
Сурагчид гэрийн даагавраа дэвтэртээ тэмдэглэж авна.




Zurgan medeelel bolowsruulah technology

НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Сэдэв: Зурган мэдээлэл боловсруулах технологи
Хамрах хүрээ: 7-р анги.
Хугацаа: 3 цаг
Зорилго: Зургийн программын хэрэгсэл болон давхарга ашиглан байгалийн дуураймал загвар боловсруулах, давтамжтай зураг бүтээх, задгай зохиомжийн аргаар зураг урлах чадвартай болно.
Зорилт :
-       Давхарга ашиглан зураг зохиомжилж зурах, зураг эвлүүлэх, нэгтгэх, засварлах
-       Зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх
ХэрэглэгдэхүүнКомпьютер, самбар, шохой, тарааж өгөх материал ( ТӨМ ), үзүүлэн таниулах материал , проектор, сурах бичиг, А4 цаас, Цахим хэрэглэгдэхүүн (аудио болон видео)
Хичээлийн төлөвлөгөө:
Ээлжит хичээл
Суралцахуйн зорилт
Цаг
1
Зургийн давхрага
Зурган мэдээллийн тухай танин мэдэх, Paint.net програмыг ашиглан давхрага үүсгэж сурах
1
2
Зураг зурах, засварлах
Объектын оршин байх нөхцөл буюу орчинг тодорхойлох, бүлэг объектын шинж чанарыг тайлбарлах
1
3
Зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх
Загвар түүний ангилалыг мэдэх, материаллаг загварын онцлогийг тайлбарлах
1

Сургалтын хэрэглэхдэхүүн
1.      Цахим хэрэглэгдэхүүн үзүүлэхэд шаардлагатай компьютер, проектор, speaker бэлтгэх
Хүлээгдэж буй  үр дүн:. Сурагчид Paint.net программын талаар ойлголттой болж, тухайн программын хэрэгслүүдийг ашиглан дуураймал загвар боловсруулах, зураг зурах, засварлах, давхарга үүсгэж зохиомжит зураг байгуулах талаар мэдэж авна.
   Арга зүй.
    Тайлбарлан таниулах,   харилцан    ярилцах, бие даасан бүтээл гаргах, асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх,  ажиглалт туршилт хийх, венийн диаграммын арга, шооны арга гэх мэт аргуудыг хичээл тус бүрийн онцлогт тохируулан хэрэглэнэ.
Хэрэгцээ:
Багшийн хэрэгцээ:
-          Багш нар нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх, хянан хөгжүүлэх үйл ажиллагаандаа бүтээлчээр бодитой хандаж чадвал сургалтын агуулгын хэрэгжилт сайжран сурагчдын сурлагын хоцрогдол багасч, бусад ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг нэг мөр шийдэж болохоор байна.
Суралцагчдын  хэрэгцээ:
-          Суралцагчдын мэдлэг чадварын түвшин салангид шинжтэй байгааг цэгцэлж мэдлэгийг чадвар хэрэглээ болгох, бие даах ажил, гэрийн даалгаврыг гүйцэтгэхдээ багшийн нийтэд өгсөн даалгаврыг хийж байгаа нь суралцагчдад сонголт хийх, нэг загварт баригдаж мэдлэг чадварынхаа түвшинг ахиулах боломжгүй  байгаа.
Хичээлийн интеграци:
Дотоод :
Өмнө нь судалсан агуулга
Цаашид судлах агуулга
Бичиг баримт боловсруулах технологи
Танилцуулга боловсруулах технологи

Хичээлийн агуулгын тогтолцоо:
Сэдэв
                                                       Сурах сургах агуулга
Мэдлэг
Чадвар
Хэрэглээ
1
Зургийн давхрага
- Зургийн даврага гэж юу вэ?
- Давхрагатай ажиллахад хэрэглэгдэх хэрэгслүүд

- Paint.net програмыг ашиглан зурганд даврага үүсгэх
- Давхрага ашигласны давуу талыг тайлбарлах


Paint.net програмд давхрага үүсгэж ажиллаж сурнаар цаашид мэргэжлийн Photoshop программыг ашиглахад илүү хялбар, дөхөм, амьдрал ахуйдаа өөрийн зургыг эвлүүлж хэрэглэх.
Жишээ нь: Өөрийн аялалын зургаа эвлүүлэх
2
Зураг зурах, засварлах
Амьтан болон гоеметрийн дүрс ашиглан зураг зурах
-          Интернэт ашиглан бэлэн зураг оруулж засварлах
-          Гоеметрийн дүрс ашиглан зураг зурах
-          Энэхүү програмын хэрэгслүүдийг ашиглан янз бүрийн зураг зурах
Сурагчид зураг засварлаж сурснаар амьдрал ахуйдаа хэрэглэх.
Жишээ нь: өөрийн зургийг оруулж засварлаж сурна.
3
Зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх

Зураг болон бичвэрт эффект хийх аргуудтай танилцана.
- [Effects] цэсний командуудыг ашиглаж сурах

- Бичвэр болон зурганд эффект оруулах талаар мэдэж, ашиглах. Жишээ нь: Бэлэн зураг оруулж эффект оруулан шүлэг бичиж текстэндээ эффект оруулах

Үйл ажиллагааны чиглэл:
Багшийн
Суралцагчийн
·         Аргуудын хэрэглэн мэдлэг, мэдээллийн гол санааг өгч, суралцагчдын хамтын бүтээлч үйл ажиллагааг удирдан дэмжих, мэдлэг бүтээх хөтлөх үйлд чиглүүлэх, зөвлөн туслах.
·         Суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх.
·  Багшийн жишээ болон бодитоор үзүүлсэн үйлдлийг ургуулан бодож, бие даан бүтээлчээр сэтгэх.
· Мэдлэгээ хэрэглэх, хамтын бүтээлч үйл ажиллагааны зөв хандлагад суралцах.
· Бие даасан ажил, саналаа харилцан солилцож, зөвлөн зөвшилцөж асуудал шийдвэрлэх.
· Өөрийгөө болон бусдыг үнэлэх аргад суралцах.
· Эзэмшсэн мэдлэгээ шалгуулж, үнэлгээ дүгнэлт, зөвлөгөө авах.

Сургалтын орчин:
*      Үзүүлэн тараах материал
*      Зурагт үзүүлэн
*      Ном сурах бичиг, компьютер
*      Проектор
Үнэлгээний зорилго
-          Бүлэг сэдвүүдийн хүлээгдэж буй үр дүн ямар хэмжээнд хүрснийг тодорхойлох
-          Сурагчдыг идэвхжүүлэх, урамшуулах, суралцах үйлийг сайжруулах
Үнэлгээ:
·         Paint.net программыг татаж суулгах, энэхүү программ дээр зураг зурах, давхрага үүсгэх, зураг болон бичвэрт эффект оруулах талаар мэдлэг  чадвараар  нь  үнэлнэ.
·         Суралцагч мэдээллийн технологи хичээлийн явцад өөртөө хэрэгцээт энэхүү програмын талаар хэр сайн ойлгосон ба сурагчийн чадамжаар үнэлнэ.
·         Сурагчдыг үнэлгээний хуудас ашиглан үнэлнэ.
·         Мөн зарим тохиолдолд сурагчдын хийсэн бүтээлийг үзэж стандарт бус үнэлгээгээр үнэлнэ.
Дүгнэлт:                                                            

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
Ололттой талууд
Дутагдалтай талууд
Хичээлийн бүтэц хэлбэрийн хувьд


Хичээлийн зохион байгуулалт сэдэл төрүүлэх үйл ажиллагааны оновчтой байдал


Хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүний хувьд


Бусад




Хөтөлбөр боловсруулсан: Г.Энхжаргал